Өнөөдөр аялал жуулчлалын үзэсгэлэнгийн анхны өдөр... ажлын өдөр болохоор тэр үү, ямартай ч үдээс хойно очиход хүн цөөхөн, оролцогч байгууллагууд ч чамлахаар цөөхөн байна лээ. Харин аймаг бүр өөрсдийн аялал жуулчлалын нөөц, боломж бололцоогоо дэлгэн харуулсан нь бусад байгууллагуудад багагүй хэрэг болох байх гэж санагдлаа.
Тэр яахав, сая телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдийг сэлгэн харж байтал Монгол ТВ-ийн мэдээллийг үзээд гайхшаа барлаа. "Элэг хөших" эсхүл "бөгсөө улайлгах" алиныг нь хийхээ ч мэдэхгүй шоконд орсон шүү. Учирлах нь:
Тэр яахав, сая телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдийг сэлгэн харж байтал Монгол ТВ-ийн мэдээллийг үзээд гайхшаа барлаа. "Элэг хөших" эсхүл "бөгсөө улайлгах" алиныг нь хийхээ ч мэдэхгүй шоконд орсон шүү. Учирлах нь:
- Монгол улс аялал жуулчлалын хуульгүй юм байх... Тэгээд одоо аялал жуулчлалын тухай анхны хуультай болох гэж байгаа гэнэ.
- Монгол улс бүсчилсэн хөгжлийн хөтөлбөргүй гэнэ ээ бас... Монгол улс 2010 оны эхний 10 сарын байдлаар 260 гаруй сая ам.доллар олоод байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр батлагдвал энэ тоо 5-10 дахин нэмэгдэх боломжтой гэнэ.
- Нъю жуулчин компанийн захиралыг Нэргүй гуай байдгийг энэ салбарт ажилладаг бүхэн л мэдмээр дээ... за больё, Нэргүй гуай ажлаа өөр хэн нэгэнд өгсөн байж болох л юм, гэтэл осолдохгүй өөрөө яриад байх шиг байсан... би эндүүрсэн юм болов уу, та бүхэн давталтыг нь үзээд надад хэлээд өгөөрэй
Монголбг Үндэсний олон нийтийн телевиз биш шүү, нөгөө нь... гэхдээ бас телевиз гэхээсээ тэр сэтгүүлч л ...
ReplyDeleteНээрээ наад мэдээг чинь хальт харсан шүү...чамайг гарахнуу гээд хайгаад байсан гараагүй... баахан нөхдүүд хэвлэл мэдээллийн хурал хийлгээд байсан.
ReplyDeleteБүсчилсэн хөгжлийн хөтөлбөр чинь уул нь байгаагүй билүү хө?