Гээд нэг дээхнэ үеийн дуу байдаг даа гэж...
За тэр яахав, миний муу блогоор хааяа нэг шагайдаг, надтай хамт аялах дуртай бүгдэд ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ. Ирж байгаа он та бүхнийг аз буянаар ивээж, бултаараа эрүүл энх байцгаая...
За тэгээд санасан бүхнээ авах гэж шунаад юу хийхэв, шулам болохгүй гэхэд авч чадаагүйгээдээ сэтгэлээр унахын нэмэр, харин бодсоноо ажил болгох гээд л бүгдээрээ дор бүрнээ ажлаа л сайн хийцгээе, тийм ээ. Миний, таны, бүгдийн маань ажил дор бүрнээ сайн байвал бүх Монголын ирээдүй сайхан байх байлгүй дээ.
Гэр бүлтэйчүүд нь энэ жилдээ ам бүл нэмэхийн ерөөл талбия, сайхан ш дээ. Монголын үрс олон болог, энэ бол Их хурлын гишүүдийн ч ярьдагаас ч илүү улсынхаа хөгжилд нэмэр болох юм гэдэгт санал нэгдэнэ биз дээ.
Харин ганц биечүүдэд нь хайр дурлал хүсье, хэн нэгэн чамайг хайрлахыг хүлээгээд суух дэмий шүү... бусдыг хайрлаж, халамжилж, хардаж хардуулж амьдрах сайхаан гэж... Нэг ийм үг байдаг даа: "Хайр гэдэг бол өөд өөдөөсөө харахын нэр биш, харин нэг зүгт харахын нэр" Хамтдаа амьдрах сайхан, тийм ээ.
Оюутан залуустаа бас амжилт хүсье. Хамгийн завгүй бас хамгийн завтай, юу ч хийж, юуг ч бүтээж байж мэдэх, чадах эрч хүчтэй залуус маань писи тоглоомын газарт биш, пиив бааранд биш... ирээдүйн ажил мэргэжлийнхээ салбарт, сурсан мэдсэнээ биш /дуусах яагаа ч үгүй ш дээ/ сурч, мэдэж дуулж сонсож байгаа бүхнээ сорьж, туршиж яваасай. Над мэтийн гайхуулах юм багатайханыг биш бахархан дуурайх үйл бүтээлтэй, алдар гавъяатай бүхнээс суралцаж хөгжих хэрэгтэй шүү... хэхэ гэхдээ надаас ч гэсэн муу болгоныг нь хаяад байхад жоохон ч гэсэн гэрэлтэй гэгээтэй юм бас үлдэх л байх гэсэн...
За тэгээд ахмадууддаа эрч хүч, нас буян ерөөе. Залуус биднийгээ чичилж зэмлэж биш чиглүүлж ухааруулж, хөгжилд хамтдаа алхая л даа.
Гэх мэтчилэн бүгдээрэнд нь шинэ оны мэндийн хадгийг ерөөлийн хэдэн үгтэй өргөвөө гэж...
Шинэ он сайхан гарлаа, бүгдээрэнд нь шинэ оны мэнд ээ...

ter yuruul bat orshigee.
ReplyDeleteхарна аа гэж...
ReplyDelete